/2022.11.29/: Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жил, Орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал үүсгэн байгуулагдсаны 60 жил, Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэхүү ойг тохиолдуулан өсвөр, залуу үеийн хүүхэд багачуудад үндэсний хөгжмөөр суралцах, туршлага судлах боломж олгох, үндэсний хөгжмийн зэмсгийн олон төрлөөр тэгш оролцох боломжтой өргөн хүрээ бүхий үндэсний хэмжээний болон олон улсын уралдаан, олон талт арга хэмжээг тогтмолжуулах зорилгоор өсвөрийн болон залуу үндэсний хөгжимчдийн "Гэрэгэ" улсын анхдугаар уралдааныг зохион байгуулжээ.
Эх сурвалж: Соёлын яам