“Ши Жиньпин ОГЦОР!“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ши Жиньпин ОГЦОР!“

/2022.11.28/ Хятадын олон хотод "Ковидгүй байх" Коммунист нам, Ши Жиньпиний бодлогыг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал болж байна.

Энэ жагсаал өнгөрөгч бямба гарагт эхэлсэн юм. Шиньжан Уйгарын нийслэл Өрөмч хотод гарсан гал түймрийг унтраахаар очсон галын машинууд орон сууцны гадуурх хаалтыг давж чадалгүй гацаж, улмаар гал түймрийн улмаас 10 хүн амиа алдаж, цөөнгүй хүн шархадсантай холбоотой. Мөн BBC-д өгсөн зарим эх сурвалж "Гал гарч байсан ч оршин суугчдыг гадагш гарахыг зөвшөөрөөгүй" гэх мэдээлэл байгаа юм.

Фото эх сурвалж: Твиттер

Үүний улмаас уурссан оршин суугчид хаалтыг үл тоон гудманд гаран жагсаж эхэлжээ. Жагсагчид "Ши Жиньпин огцор, Коммунист нам огцор" хэмээн дуу хоолойгоо нэгтгэж байгааг The Guardian-ий дараах видеоноос харж болно.

Дээрх видео нь Шанхайн төв хэсэгт жагсаж буй олныг харуулж байна. Мөн их дээд сургуулиудын гадаа оюутнууд жагсаж эхэлжээ. Үүнийг 1989 онд болсон Тянь ан Мэн талбайд болсон жагсаалаас хойш болж буй анхны томоохон жагсаалтай зүйрлэж байна.

Хятадын иргэд зөвхөн эх орондоо төдийгүй Парис, Амстердам, Дублин, Торонто зэрэг хотуудад жагсаал хийж байна.

Фото эх сурвалж: Твиттер

BBC "Энэ гудамжинд амралтын өдрүүдэд олон мянган хүн жагсаж байсан. Харин даваа гарагийн өглөө энд юу ч болоогүй мэт нам гүм байна" хэмээн дараах зургийг нийтэлжээ.

Фото эх сурвалж, Ройтерс

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар ням гарагийн орой Шанхайн гудамжуудаар олон мянган хүн жагсаж, тэд цагаан цаасан дээр өөрсдийн эсэргүүцлийн үгсээ бичсэн байжээ.

"Би эх орондоо хайртай учир энд байна. Гэхдээ би Засгийн газартаа үнэхээр дургүй хүрч байна. Бид чөлөөтэй баймаар байна. Манай Засгийн газрын барьж байгаа бодлого ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, ямар ч бодит байдалд нийцээгүй, яг тоглоом аятай" хэмээн Шаон Шиао гэх иргэн Ройтерсын сурвалжлагчид ярьжээ.

фото эх сурвалж: Ройтерс

Эх сурвалж: BBC, CNN, Reuters, Al Jazeera

Бүх төрлийн түлэгдэлтийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
Бүх төрлийн түлэгдэлтийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
 
“Нийтийн тээврийн автобус“ төслийн шийдвэр, үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
“Нийтийн тээврийн автобус“ төслийн шийдвэр, үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.