/2022.11.28/: БНХАУ-ын иргэдийн хувьд Загсийн газраа эсэргүүцэн жагсах нь ховор, аюултай тохиолдол боловч өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай тэмцдэг үндэстэн юм.
Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй ковидгүй болох бодлогыг иргэд нь дэмжиж тэвчээртэй хүлээсэн хэдий ч дэлхийн бараг бүх улс энэхүү хөл хорио, нийтээр авах шинжилгээ зэргийг больсон байхад Хятадад эсрэгээр улам чангалж байгааг иргэд нь эрс эсэргүүцэж эхэллээ.
Хөл хорионд орсон хотуудын оршин суугчид тусгаарлах хана, хаалтыг нурааж байгаа бөгөөд энэхүү эсэргүүцлийн жагсаал Хятад улс даяар өрнөж байна.
Тэд эргэж буцхааргүй шийдсэн байгааг Хятадын удирдагч Ши Жиньпинийг огцрохыг уриалж байгаагаас харж болно.
Энэ улсад Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргыг олны өмнө шүүмжлэх нь туйлын аюултай бөгөөд шоронд орох ч эрсдэлтэй байдаг.
現場最新狀況,大白情況有點不妙啊🤔🤔🤔 pic.twitter.com/iKJ6PGBH4n
— |半澤.彎樹❤️🇹🇼🇯🇵🇺🇸Friendships❤️ (@lolc936163) November 23, 2022
Тэд Хятадын засгийн газар вакцинжуулалтад анхаархын оронд хөл хорио, нийтээр авах шинжилгээнд хамаг цаг хугацаа, мөнгөө үрж байна хэмээн шүүмжилж Хятадын дарга Ши Жиньпин болон түүний Засгийн газрыг огцрохыг хүсэж байгаа аж.
Protest on Tsinghua campus. This is very rare after 1989. pic.twitter.com/4Yzt0YgG7m
— Yang Zhang (@ProfYangZhang) November 27, 2022
Эх сурвалж: ВВС