/2022.11.23/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Тэрээр:
-Аялал жуулчлалын тухай хуулийг ирэх даваа гарагт УИХ-д өргөн барихаар боллоо. Хуулийн агуулгад эдийн засгийг боомилсон хязгаарлалтуудыг болиулж, аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой заалтуудыг оруулж ирсэн. Энэ хуулийг дагалдаж 12 хуульд өөрчлөлт орохоор байна.
Түүнээс гадна агаарын чанарын либералчлалыг хийх ёстой гэж харж байна. Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс бүх онгоцыг ямар нэг хязгаарлалтгүй хүлээн авахыг шийдвэр гаргалаа. Мөн аялал жуулчлалд эргэн төсөвлөгддөг мөнгө төлбөрийг гаргах ёстой гэж харж байгаа. Үүний хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх сан бий болгох ёстой гэж үзсэн. Энэ санг хувийн хэвшлийн оролцоотойгоор авч явах ёстой.
Түүнчлэн визны хувьд эрс сайжрах ёстой гэж харж байна. Тиймээс өндөр хөгжилтэй улс орны иргэдийг Монгол Улсад зорчих визээс шууд чөлөөлөх заалтуудыг оруулж ирж байна. Мөн ирсэн жуулчин болгонд НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь олгодог байх ёстой гэсэн зүйл заалтыг оруулж ирж байна гэв.