/2022.11.23/: Хүйтний улирал эхэлж томуу, томуу төст өвчний гаралт ихсэж байгаатай хавсран коронавирусын халдвар эрс нэмэгдэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд улсын хэмжээнд нийт 202 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 82 нь нийслэлд бүртгэгдсэн бол 120 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Гэхдээ энэ тоо нь зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдээс илсэрсэн тоо бөгөөд одоогийн байдлаар иргэд ихэвчлэн уурхайд ажиллах болон гадаадад зорчих, эмнэлэгт хэвтэх шаардлагаар л энэхүү шинжилгээг өгч байгааг анхаарах хэрэгтэй.
Эрүүл мэндийн яамнаас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, хүн ихтэй газраар явахдаа хүн хоорондын зай барихыг анхааруулсаар байна.