/2022.11.23/: Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Иордан улсын Амман хотод болсон Азийн АШТ, Герман улсын Кёльн хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн баг тамирчдыг өчигдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулав.
Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр Э.Мичидмаа, М.Энхжаргал, Г.Бадмаараг, Т.Номин-Эрдэнэ, Б.Буяндалай нарыг шагнасан бол Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Ц.Даваасүрэн, Ж.Еркин нарыг шагнаж урамшуулав.
Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Буяндалай, Т.Номин-Эрдэнэ мөнгө, Л.Алтанцэцэг, О.Есүгэн, У.Шинэцэцэг, Э.Эрдэнэтуяа, Х.Энхмандах, Г.Лундаа, Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн цомын тэмцээнээс Э.Мичидмаа, М.Энхжаргал, Г.Бадмаараг алт, Д.Дагвадорж, Х.Энх-Амар нар мөнгө, Н.Оюун-Эрдэнэ, О.Тулга, Т.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн юм.
Эх сурвалж: БТСУХ