ГХЯ: Эрээн хилээ хаагаагүй, ачаа тээвэр хэвийн явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Эрээн хилээ хаагаагүй, ачаа тээвэр хэвийн явж байна

/2022.11.23/ Эрээн хотын Шуурхай штабаас энэ оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тус хотод КОВИД-19-ын 1 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 23-25-ны өдөр хотын хөдөлгөөнийг хорьж, өдөр бүр PCR шинжилгээ авахаар шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл энэ сарын 23-ны өдрийн 11 цагийн байдлаар КОВИД-19-ын халдварын эерэг тохиолдол 3 болж, хотын 9 хэсгийг өндөр эрсдэлтэй бүсээр зарлаад байна.

Тиймээс арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд хотын иргэдийг PCR шинжилгээ өгөөд шууд гэртээ харих, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар хотоос гарах тохиолдолд 48 цагийн 2 удаагийн шинжилгээний сөрөг хариу, харьяа дүүрэг болон шуурхай штабын зөвшөөрөлтэй байхыг шаардаж байгаа аж. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийг үргэлжлүүлэн онлайнаар хичээллүүлэхээр шийдвэрлэж, хотын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай, онцгой байдлын үеийн ажил хэвийн явагдаж байгаа талаар мэдэгдлээ.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа бөгөөд тус өдрийн байдлаар 84 машинд 89 чингэлэг, 45 импортын тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн урьчилсан мэдээтэй байна.

Алга болсон 15 настай охиныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
Алга болсон 15 настай охиныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.