Алга болсон 15 настай охиныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алга болсон 15 настай охиныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

/2022.11.23/: Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 10 минутад Завхан аймгийн Улиастай сумаас “Манай охин гэрээсээ гараад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр охиныг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Иргэд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд-эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданд хяналт, шалгалт хийхийг ЦЕГ-аас хүсжээ
Тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданд хяналт, шалгалт хийхийг ЦЕГ-аас хүсжээ
 
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.