Я.Содбаатар: Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын шилдэг эмч нарын нэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын шилдэг эмч нарын нэг

/2022.11.23/ Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

-Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын Гавьяат эмч юм. Гавьяатыг нь өгмөөр байна гэж олон хүн бичсэн байна лээ. Монголын анагаах ухааны салбарт, нэн ялангуяа зүрхний мэс заслын чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын шилдэг эмч нарын нэг.

Энэ жил Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож буйгаараа ихээхэн онцлог. Мөн цар тахалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Монгол бахархлын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүй. Тиймээс энэ жил Чингис хааны мэндэлсний тэгш ой болж байгаа учир маш олон ажил хийж байгаа. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Чингис хааны эш хөргийг залах шийдвэр гаргасан байдаг. Мөн Чингис хаан хаад язгууртны музейг ашиглалтад орууллаа. Тиймээс Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, түүх соёлын чиглэлээр олон улсын тавцанд Монгол Улсыг сурталчилж байгаа эрхмүүдэд "Чингис хаан" одонг гардуулж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна гэлээ.

Л.Туруунаад батламж мөнгөн урамшууллын хамт гардууллаа
Л.Туруунаад батламж мөнгөн урамшууллын хамт гардууллаа
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.