Автомашиныг ачих үед жолооч нь ирвэл шийтгэл оногдуулж, машиныг ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашиныг ачих үед жолооч нь ирвэл шийтгэл оногдуулж, машиныг ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ

/2022.11.21/ Замын хөдөлгөөнд саад учруулах байдлаар автомашинаа байрлуулсан бол түүнийг ачих, журамлах үйл ажиллагааг журмын дагуу явуулдаг.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүүхэд нь өвдсөн эцэг, хүүхдээ үзүүлэхээр эмнэлэгт орсон хойгуур нь автомашиныг нь ачсан хэрэг гарчээ. Гэвч ачилтын машиныг явахын өмнө тухайн иргэн гарч ирэн, машинаа авахыг хүсэж, улмаар хэрүүл маргаан дэгдэж байгаа видео сошиалд олныг талцууллаа.

Зарим хүн "Автомашиныг нь ачих нь зөв", гэж харин зарим нь "Хүн нь ирчихээд байхад өгөөд явуулаач" хэмээн маргасан.

Гэвч энэ маргаан нь хэн нэгэн нь өвчтэй зовлонтой байсан, эсвэл сайхан сэтгэл гаргах ёстой гэсэн асуудалд биш харин журамд хэрхэн заагдсан бэ гэдгээр таслагдах учиртай.

"Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам" 2019 онд батлагдсан. Энэ журмын 9.12.1-т дараах байдлаар заасан байдаг. Үүнд:

-Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх (ивүүр, татлага, бэхэлгээ хийх) явцад тээврийн хэрэгслийн жолооч (эзэмшигч, өмчлөгч) ирвэл шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх.

Тиймээс энэ журмын дагуу цагдаагийн байгууллага болон ачилтын компаниуд ажиллах үүрэгтэй гэдгийг сануулъя. Мөн дээрх журамд заасанчлан автомашин эзэмшигчид зөөж, шилжүүлсэн талаарх мэдээллийг хүргэх үүрэгтэй байна.

Б.Туул: 29 дүгээр сургуулийн захирлыг таван жилийн хугацаанд 10 удаа сольсон
Б.Туул: 29 дүгээр сургуулийн захирлыг таван жилийн хугацаанд 10 удаа сольсон
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.