Б.Туул: 29 дүгээр сургуулийн захирлыг таван жилийн хугацаанд 10 удаа сольсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Туул: 29 дүгээр сургуулийн захирлыг таван жилийн хугацаанд 10 удаа сольсон

/2022.11.21/ Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуульд тулгамдаж буй асуудлаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийлээ.

Түүх нийгмийн, ухааны багш Б.Туул:

-2017 онд манай сургуулийн ахлах ангийн сурагчид сурах эрх нь зөрчигдөж байгаатай холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Сургалтын бүх үйл ажиллагааг дохионы хэлээр явуулж өгнө үү гэсэн ганцхан хүсэлт тавьж байсан. Гэтэл үүнээс хойш өнөөдрийг хүртэл 5 жил 6 сарын хугацаа өнгөрөхөд ямар ч өөрчлөлт, ахиц дэвшил гарсангүй. Миний зүгээс үүний шалтгааныг БШУЯ хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Яагаад Монголд цор ганц байдаг сонсголгүй хүүхдүүдийн ЕБС-ийн асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ.

2017 оноос хойш манай сургууль дээр удирдлагын асуудал тогтмол гардаг болсон. Маш олон захирал солигдсон. Үүнээс болоод багш, хүүхдүүдийн асуудал маш их зөрчигдөж байна. Нийт 68 сарын хугацаанд зөвхөн захирлын томилгоо 10 удаа явагдсан байна. Ийм нөхцөл байдалд яаж сургалтаа чанартай явуулах вэ. Багш нар дотроо хагаралдаж, эв найрамдалтай ажиллаж чадахгүй байна. Өнөөдөр бид захиралгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажиллахад үнэхээр хүндрэлтэй байлаа гэв.

Сурагчдын амралт энэ сарын 19-нд эхэлнэ
Сурагчдын амралт энэ сарын 19-нд эхэлнэ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.