Э.Батшугар: Томоохон төслүүд түншлэлийн замаар амжилттай хэрэгжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Томоохон төслүүд түншлэлийн замаар амжилттай хэрэгжиж байна

/2022.11.17/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дэмжиж байна. Энэ бол цаг үеэ олсон хууль. Мөн Засгийн газрын зүгээс нэлээд сайн ажилласан гэж хувь хүнийхээ үүднээс дүгнэж байна. Энэ хууль бусад улс орнуудын түншлэлийн тухай хуультай концефцийн хувьд нэгдэж байна.

Өнөөдөр Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 19,6 их наяд төгрөгийн хөгжлийн төсөлтэй байна. Тухайлбал, хот хөдөөгийн сэргэлт, эрчим хүч, боомтын сэргэлт гэх мэт. Энэ бодлогууд аль болх хурдан хэрэгжсэнээр Монгол Улсад орж ирэх доллар, валютын урсгал нэмэгдэнэ. Төгрөгийн ханш чангарна. Үнийн өсөлт буурч, ААН, иргэдийн орлого нэмэгдэнэ. Мөн тэтгэвэр нэмэгдэх боломж бүрдэх юм. Гэхдээ бусад улс орнуудын тухайд хөгжсөн, хөгжөөгүйгээсээ үл хамааран томоохон төслүүдийг улсын төсвөөсөө санхүүжүүлэх чадваргүй байдаг гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр томоохон төслүүд түншлэлийн замаар амжилттай хэрэгжиж байна гэлээ.

Т.Доржханд: Цагаан сар, наадмаар жилд хоёрхон удаа ашигладаг сумын төвүүд их байна
Т.Доржханд: Цагаан сар, наадмаар жилд хоёрхон удаа ашигладаг сумын төвүүд их байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.