“УИХ-ын дэд дарга С.Одонтуяа шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчилдаг гэж ярьсанд харамсаж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИХ-ын дэд дарга С.Одонтуяа шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчилдаг гэж ярьсанд харамсаж байна“

/2022.11.17/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол Улс хүний эрхийн тухайд нэлээд зөрчилтэй байна гэж удаа дараа мэдэгдэл хийсэн. Мөн НҮБ-ын шинжээчид ирээд шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна гэж дүгнэсэн гэсэн үндэслэлгүй мэдээллийг олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсанд харамсаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн зөвшөөрөлгүйгээр хэн нэгнийг цагдан хорих тогтолцоо Монгол Улсад байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байх үед нь хойшлуулшгүйгээр баривчлах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл авдаг тогтолцоо үйлчилж байгаа. Тиймээс АН-ын бүлэг, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан ёсоор энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газарт асуулга тавьж, чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсох хүсэлт тавьж байна гэлээ.

Яармаг орчинд морин тойруулга бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Яармаг орчинд морин тойруулга бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.