Монгол Улс АНУ-ын ажилчдын хөтөлбөрт хамрагдах орны жагсаалтад багтлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс АНУ-ын ажилчдын хөтөлбөрт хамрагдах орны жагсаалтад багтлаа

/2022.11.17/ Америкийн Нэгдсэн Улсын Иргэншил, цагаачлалын албанаас (USCIS) 2023 оны H-2A болон H-2B цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт хамрагдах боломжтой гадаадын улсуудын жагсаалтыг шинэчиллээ.

Манай улс өмнөх жилүүдэд шаардлага бүрэн хангаж оролцсон тул уг жагсаалтад үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болоод байна.

Энэхүү шийдвэр нь нийтлэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна.

Монгол Улс анх 2018 онд H2 хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Харин 2021 онд Монгол Улсыг H-2A визний хөтөлбөрт заасан зохицуулалтын стандартыг хангаагүй гэсэн шалтгаанаар H2-А хөтөлбөрөөс хассан байсан юм.

Эх сурвалж: consul.mn

Шинэ орон сууцны дундаж үнэ 1мкв нь 3.30 сая төгрөг байна
Шинэ орон сууцны дундаж үнэ 1мкв нь 3.30 сая төгрөг байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.