/2022.11.17/ Үндэсний статистикийн хорооноос аравдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Мэдээллээр орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсчээ.
2022 оны аравдугаар сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.30 сая төгрөг болжээ. Харин Сүхбаатар дүүрэгт баригдсан барилгууд хамгийн өндөр үнэтэй буюу 1 м.кв нь 3.65 сая төгрөг байна.