ШӨХТГ-аас CU сүлжээг 5 саяаг торгосон ч шийдвэрийг хүчингүй болгожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ-аас CU сүлжээг 5 саяаг торгосон ч шийдвэрийг хүчингүй болгожээ

/2022.11.16/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас Сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын хүрээнд Сэнтрал экспресс Си Ви Эс ХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн тул 5 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Гэвч Захиргааны хэргийн шүүх хяналт шалгалт хийдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад шууд очиж шалгасан гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тиймээс ШӨХТГ-аас Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ.

Мөн ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу, гомдлын мөрөөр хяналт шалгалтуудыг хийдэг гэлээ.

Эх сурвалж: ШӨХТГ

БИЧЛЭГ: Цоо шинэ ПРИУСтэй ТАНИЛЦ
БИЧЛЭГ: Цоо шинэ ПРИУСтэй ТАНИЛЦ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.