БИЧЛЭГ: Жолоогоо алдсан Тесла автомашин 2 хүний аминд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Жолоогоо алдсан Тесла автомашин 2 хүний аминд хүрчээ

/2022.11.14/: Жолоогоо алдсан автомашин хоёр хүний аминд хүрч, гурван хүн шархадсан тухай Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Энэхүү мэдээлэл гарсны дараа Америкийн автомашин үйлдвэрлэгч Тесла өчигдөр Y загварын автомашинуудын нэг нь осолдсон хэргийг мөрдөн шалгахад туслахаа мэдэгдлээ.

11 дүгээр сарын 5-ны өдөр өмнөд нутгийн Гуандун мужид болсон уг ослоор мотоцикль жолоодож явсан нэг иргэн болон ахлах сургуулийн сурагч охин амиа алдсан тухай Jimu News мэдээлсэн байна.

"Цагдаа нар одоогоор энэ ослын цаад үнэнийг тогтоохын тулд гуравдагч үнэлгээний агентлагийг хайж байгаа бөгөөд энэхүү ажилд бид шаардлагатай тусламжийг үзүүлэх болно" гэж Илон Маскийн цахилгаан машин үйлдвэрлэгч ням гарагт Ройтерс агентлагт мэдээлсэн бөгөөд хэргийн үнэн мөн гартал "цуу ярианд" итгэхгүй байхыг анхааруулав.

Замын цагдаагийн газраас Чаожоу хотод болсон ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд жолоочийн гэр бүлийн гишүүний хэлснээр жолооч гэрийнхээ дэлгүүрийн урдуур гарах үед тормозны системд асуудал үүссэн гэжээ.

Теслагийн зүгээс тайлбар хийхдээ, видео бичлэгүүдээс харахад машин хурдтай явж байх үед машины тоормосны гэрэл асаж харагдаагүй бөгөөд үүнээс харахад автомашины ослын бичлэгийн туршид тоормос гишгэх арга хэмжээ аваагүйг харуулж байна гэв.

Эх сурвалж: Reuters

ЦЕГ: Ихэвчлэн 35-аас дээш насныхан цахим гэмт хэргийн хохирогч болж байна
ЦЕГ: Ихэвчлэн 35-аас дээш насныхан цахим гэмт хэргийн хохирогч болж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.