Банкман-Фридийн 16 тэрбум долларын хөрөнгө 7 хоногийн дотор “0” болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банкман-Фридийн 16 тэрбум долларын хөрөнгө 7 хоногийн дотор “0” болжээ

Sam Bankman-Fried's $16 billion fortune evaporated in less than a week |  CNN Business

/2022.11.14/: Өнгөрсөн даваа гарагт Сэм Банкман-Фридыг сайхан зүүднээсээ сэрэхэд түүний криптовалютын эзэнт гүрэн задарч эхэлсэн байсан хэдий ч тэрээр тэрбумтан хэвээрээ байв.

Bloomberg-ийн цэвэр хөрөнгийн тооцоогоор Банкман-Фрид өнгөрсөн долоо хоногийн эхэнд ойролцоогоор 16 тэрбум долларын хөрөнгөтэй байжээ. Гэвч түүний криптовалютын бирж болох FTX уналтад орсноор түүний хөрөнгийн үнэ цэнэ "0" доллар болтлоо буурсан бөгөөд Блүүмберг үүнийг “түүхэн дэх хамгийн том дампуурал” гэж нэрлэсэн байна.

Баасан гарагт FTX дампуурлаа зарласан гэж мэдэгдсэн бөгөөд Bankman-Fried гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорчээ.

30 настай бизнес эрхлэгч залуугийн хөрөнгө энэ хавар дижитал хөрөнгөтэй холбоотойгоор 26 тэрбум долларт хүрч дээд цэгтээ хүрч байжээ.

At least $1 billion of client funds missing at failed crypto firm FTX,  sources say | CNN Business

Тэрээр долоодугаар сард Ройтерс агентлагт хэлэхдээ, түүнд болон FTX-д бусад фирмүүдийг дэмжиж, салбарыг тогтворжуулахад туслах "хэдэн тэрбум" байгаа гэж хэлж байсан юм.

Түүний энэхүү дампуурал дэлхийн томоохон бирж болох Байнанс биржийн үүсгэн байгуулагч Жанг Пэн Жаотой таарамжгүй харилцаа үүсгэснээс эхэлсэн юм.

Энэхүү дампуурал нь ганц FTX биржийн ч дампуурал байгаад зогсохгүй крипто зах зээлийг доош нь хүчтэй татсан бөгөөд үүнийг бичиж суухад биткойны ханш 16,300 доллар болж буурсан байна.

Эх сурвалж: CNN

Самар түүж бэлтгэхэд тавих хяналтыг эрчимжүүлж байна
Самар түүж бэлтгэхэд тавих хяналтыг эрчимжүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.