/2022.11.09/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Nowar", "Nodoublestandart" зэрэг хөдөлгөөнийг санаагчлагч Э.Одбаяр болон бусад хүмүүстэй холбоотойгоор тайлбар хийлээ.
Тэрээр:
-Иргэн Э.Одбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр шийдэгдсэн. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Монгол Улсын Ерөнхий сайд иргэн Э.Одбаяр нарт зорчих эрхийг нь хязгаарлах ялыг шүүхээр өгүүллээ гэдэг андуу ташаа мэдээлэл яваад байна. Тиймээс болсон үйл явдлыг дахин хэлье. Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг авто машинаар дайрч буй бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан. Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд иргэн С-ийг мөргөөд, тусламж үзүүлэлгүй, хэргийн газраа явсан гэх тайлбартай байсан. Энэ мэдэгдлийг Demos odko гэх фэйсбүүк хаягнаас цацсан. Энэ үйлдлийн урхаг их тул, МАН-аас шалгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан үйлдэл.
Дараа нь 461 дүгээр ангид байсан Д.Монголхүүг дээрх 5 хүн цагдан хорих байрны журам зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны эрх чөлөөнд халдаж, цагдан хоригдох гэж байсан хүнийг авч гарсан үйлдэл гарсан. Энэ хоёр хэргийг нэгтгээд шалгаж, өчигдөр шүүх шийдсэн байна.
Энэ хоёр үйлдлийг хамтад нь хэлэлцээд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарласан ял оноожээ. Түүнээс үзэл бодлоо илэрхийлсний улмаас энэ ялыг өгөөгүй гэдгийг би залруулах хүсэлтэй байна. Ерөнхий сайдын захиалгаар шүүхийн шийдвэр гараагүй гэлээ.