Хятадын Xpeng компани P7 цахилгаан седаныг экспортлож эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын Xpeng компани P7 цахилгаан седаныг экспортлож эхэллээ

Xpeng P7 Launches in China | Business Wire

/2021.08.25/: БНХАУ-ын Xpeng Inc компани мягмар гаригаас эхлэн өөрийн тэргүүлэгч P7 седан машинуудаа Европ руу нийлүүлж эхэлсэн ба Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа олон улсын хэмжээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгааг онцлож байна.

P7 загварын машинуудаа Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хотоос Норвеги руу илгээх бөгөөд Xpeng компани нь өөрийн тэргүүлэгч седан машинаа Хятадын зах зээлээс гадуур нийлүүлж буй анхны тохиолдол боллоо.

Норвеги улс нь Xpeng компаний анхны олон улсын зах зээл болсон бөгөөд тус компани G3 загварын машинаа Норвегийн үйлчлүүлэгчдэдээ аль хэдийнээ нийлүүлээд эхэлчихсэн аж. Норвегийн засгийн газрын албан ёсны мэдээллээр 2020 онд зарагдсан бүх шинэ автомашины 54% нь цахилгаан машин байсан нь автомашин үйлдвэрлэгчдийн сонирхолыг тус зах зээл ихээр татаж байгаа юм.

Xpeng компаний өрсөлдөгч Nio компани мөн энэ жил Норвеги улсад машинаа нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

P7 загварын нутагшуулсан Норвеги хувилбар нь Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Чжаокин үйлдвэрт үйлдвэрлэгдсэн орсон хэмээн Xpeng мэдэгдэв. Автомашин үйлдвэрлэгч нь P7 загварыг 2021 оны дөрөвдүгээр улиралд Норвегийн хэрэглэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байна.

Гуанжоу хотод төвтэй автомашин үйлдвэрлэгч нь мөн хэрэглэгчдэд үйлчлэх, борлуулах, хүргэлт хийх болон цэнэглэх хэрэгслүүдийг багтаасан "бүрэн хэмжээний" Норвегийн аж ахуйн нэгжийг байгуулах алхмаа "хурдасгаж" байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Хятадын цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөөн өргөжихийн хэрээр Xpeng компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, шинэ загваруудаа танилцуулж байна. Xpeng компани энэ сард үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг хамгийн гол үйлдвэр дээрээ хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Энэ оны эхээр P5 нэртэй шинэ седаныг худалдаанд гаргасан бөгөөд энэ нь Tesla Model 3 загвараас хямд үнэтэй ажээ.

Tesla Model 3 review | Auto Express

Дөрөвдүгээр сард P5 загварыг үйлдвэрлэлээс гаргах үед Xpeng компаний удирдлагуудын нэг CNBC-д ярилцлага өгөхдөө тус компани гадаадын худалдан авагч нарт машинаа зарах болно гэж мэдэгдэж байсан боловч тодорхой хугацаа дурдаагүй юм.

Өргөтгөлөө нэмэгдүүлэхийн тулд АНУ-д бүртгэлтэй Xpeng компани өнгөрсөн сард Хонконгод давхар анхан шатны бүртгэл хийсэн байна.

Долдугаар сард Xpeng компани нь 8,040 автомашин нийлүүлсэн гэж мэдэгдсэн нь сарын дээд амжилт бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 228%-иар өссөн үзүүлэлт гарчээ.

Эх сурвалж: cnbc.com

ПАРАЛИМП: Афганистаны тугийг Токиогийн олимпийн стадионд мандууллаа
ПАРАЛИМП: Афганистаны тугийг Токиогийн олимпийн стадионд мандууллаа
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.