/2021.8.25/ Токио 2020 Паралимпийн наадам өчигдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр Афганистаны тугийг стадионд Токио 2020 олимпийн сайн дурын ажилтан барьсаар алхан оржээ. Энэ үеэр стадионд байсан болон бусад улс орны тамирчид алга ташин угтсан байна.
Афганистаны төрийг талибууд булаан авч, тус улсын дотоодын улстөр нийгмийн нөхцөл байдал тун хүнд байгаа тул ямар ч тамирчин паралимпийн наадамд оролцоогүй юм. Өнгөрөгч долоо хоногоос талибанууд онгоцны буудлуудыг хяналтдаа авч, Афганистанаас онгоц гадагш нисэх боломжгүй болгожээ.
Афганистан улсыг төлөөлөн хоёр тамирчин олимпод оролцох эрхийг авчээ. Тэдгээрийн нэг болох таеквондогийн тамирчин Закиа Худадади бол Афганистан улсаас энэ төрөлд оролцох эрх авсан түүхэн дэх анхны эмэгтэй тамирчин байв. Гэвч өнгөрөгч долоо хоногт тэрээр олимпийн зохион байгуулагчидтай утсаар холбогдож "гэртээ хоригдсон байгаа" тухайгаа өгүүлжээ.
Паралимпэд нийт 162 улс орон тамирчдаа илгээжээ.