2021 оны ЭЕШ-ыг зохион байгуулж дууслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2021 оны ЭЕШ-ыг зохион байгуулж дууслаа

Entrance Exam, Latest Updates on all Entrance Exams in India : 2018 | Blog  | Examin

/2021.08.25/: Элсэлтийн ерөнхий шалгалтыг 48 шалгалтын байранд эрүүл ахуйн халдвар хамгааллын дүрэм, зөвлөмж шаардлагын дагуу зохион байгуулж дууслаа.

Коронавируст халдварын тархалт дэгдэлттэй холбогдуулан БШУ-ны сайдын А/238 тоот тушаалаар 6 дугаар сарын сүүлээр зохион байгуулагдах байсан ЭЕШ-ыг цуцалж, 08 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдсэн.

Хэрэв 6 дугаар сарын сүүлээр ЭЕШ-ыг зохион байгуулсан бол хамгийн багаар тооцоход 2000 шалгуулагч коронавирусын халдвараар өвчлөх бодит эрсдэл гарахаар байсан. Шалгалтын сэдэв даалгаврыг УБ хотоос зайдуу, гар утас интернэтийн сүлжээгүй орчинд 4 цагдаагийн хамгаалалтын дор сэдэв боловсруулагч 20 багш, экспертийн шинжилгээ хийх 10 багш, БҮТ-ийн төлөөлөл 4, хэвлэх, савлах ажлын туслах 27 оюутан ажилласан.

БҮТ-өөс аймаг, нийслэлийн БСУГ-тай хамтран нэг ангид 12-15 шалгуулагч суулгах хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ширээ хоорондын зайг 1,5-2 метрт байрлуулан шалгалтын байрын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. 82 шалгалтын байр, 8764 анги танхимд шалгалтыг зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 10,400 хянагч багш, 1215 зохион байгуулагч багш, багийн ахлагч 82, сэдэв хариуцагч 82, хянагч багшийн ахлагч 82, шууд засагч 82 ажилласан.

Анги танхимын багтаамж, хяналтын камерын ажиллагаа, тэдгээрт хэрэглэх эрүүл ахуй, халдвараас урьдчилан сэргийлэх ариутгалын бодис, амны хаалт, нэг удаагийн бээлий, хамгаалах хувцас, цэвэрлэгээний иж бүрдэл болон шалгалтын зохион байгуулалтад ашиглах тоног төхөөрөмж, бичгийн хэрэглэлийн тоог нэмэгдүүлж өглөө. Үүнд: амны хаалт 50000, бээлий 58,800, хамгаалалтын хувцас 1620, гар ариутгагч 729, агаар ариутгагч 648, ариутгал цэвэрлэгээний иж бүрдэл 82 багц, харандаа, үзүүрлэгч, баллуур тус бүр 36647 ашиглагджээ.

3 нэвтрэх хэсэг бүхий шалгуулагчдын суудлын хуваарийг долдугаар сарын 21-ны 09:00 цагаас эхлэн нийтэд мэдээлэн, шалгалтыг наймдугаар сарын 19, 20, 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж, шалгалт зохион байгуулахад шаардагдах цалин хөлс, томилолт, нэн шаардлагатай худалдан авах (уут, сав, дугтуй, лац) болон нэмж хэвлэх (санамж, зөвлөмж, шалгалтын дэвтэр, явцын протокол), түрээслэх (металл илрүүлэгч, цахилгаан үүсгүүр, асар сүүдрэвч) зүйлсийн жагсаалт, зайлшгүй зардлын тооцоог гарган, бэлтгэн нийлүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ.

Шалгалт зохион байгуулахад хамтран ажиллах боловсролын байгууллагуудын багш, мэргэжилтэн арга зүйчид (багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, зохион байгуулагч, хянагч багш, эмч, үйлчлэгч) нарын гарын авлагыг бэлтгэн, сургалт зохион байгуулж, зарим чиглэл удирдамжийг цахимаар хүргэх, эрсдэлийн шинжилгээ гарган даван туулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүллээ.

Шалгалтыг ЭМЯ, УОК-оос гаргаж буй заавар зөвлөмж, түр журамд нийцүүлэн, ЭЕШ зохион байгуулах болон Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журмын дагуу зохион байгуулсан.

Шалгалтын өдрүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн шалгуулагчдыг тусгай анги танхимд тусгаарлаж, хамгаалалтын хувцас өмссөн хянагч багш шалгалтыг зохион байгуулсан юм. Коронавируст халдвараар өвчилсөн, тусгаарлагдсан, 1-р хавьтал болсон шалгуулагчдад зориулсан дахин шалгалтад одоогийн байдлаар 500 орчим шалгуулагч хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд шалгалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 5058 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 5058 иргэнийг дархлаажуулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.