СХД-т баригдаж буй сургуулийг орос хэлний сургалттай болгохоор төлөвлөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-т баригдаж буй сургуулийг орос хэлний сургалттай болгохоор төлөвлөжээ

/2021.08.24/: СХД-ийн дүүргийн дөрөв болон 26 дугаар хорооны зааг дээр 640 хүүхдийн суудалтай, хоёр ээлжээр хичээллэх ерөнхий боловсролын сургууль баригдаж байгаа юм. Одоогоор барилгын ажил 85 хувьтай байгаа аж.

Тус сургуулийг орос хэлний сургалттай болгох хүсэлтийг Гадаад харилцааны яам болон ОХУ-ын Элчин сайдын яаманд өгсөн. Тиймээс холбогдох албаны хүмүүс өнөөдөр сургуулийн барилгын явцтай танилцаж, санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Сумъяабазар дэд төвүүдийг түшиглэн хотын төвлөрлийг задлах, захын дүүргүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлээд, энэ хүрээнд тус сургуулийг орос сургалттайгаар эхлүүлэх нь олон талын ач холбогдолтойг онцоллоо.

Тэрбээр “Бид ирээдүй болсон хүүхдүүдэд орос хэлийг сургах, олон жилийн түүхтэй ах дүү найрамдлын харилцааг өвлүүлэх, Оросын соёлыг сурталчлан таниулах ёстой” гэлээ. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов энэ саналыг дэмжихээ илэрхийлж, боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй дахин уулзалт төлөвлөн, хамтран ажиллахаа хэлсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

Уул уурхайн экспортын орлого импортоос давлаа
Уул уурхайн экспортын орлого импортоос давлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.