Уул уурхайн экспортын орлого импортоос давлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайн экспортын орлого импортоос давлаа

/2021.08.24/: 2021 оны эхний 7 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 8,579.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,849.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж 903.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийт экспорт оны эхний 7 сарын байдлаар 4,741.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 953.0 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн.

Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,274.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 693.9 сая ам.доллар буюу 19.4 хувиар өсчээ.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 90.1 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Оюутны автоусны карт шинээр авах, сунгуулах бүртгэл эхэллээ
Оюутны автоусны карт шинээр авах, сунгуулах бүртгэл эхэллээ
 
1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулагдлаа
1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.