Ч.Ганхуяг: Хүн өөрт байгаа хөрөнгийн 1-3 хувийг арилжих нь зохимжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ганхуяг: Хүн өөрт байгаа хөрөнгийн 1-3 хувийг арилжих нь зохимжтой

/2021.08.24/ Ард санхүүгийн нэгдлээс цаг үеийн байдалтай холбоотой мэдээлэл хийлээ.

Ард санхүүгийн нэгдэл нийт 4.8 тэрбум төгрөгөөр компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчээсээ хувьцаагаа 9600 төгрөгөөр эргэн худалдан авах блок арилжаа явагджээ.

Хувьцааны үнэ 8250 төгрөг болж өссөн байна. Өнгөрсөн жил "Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцааны үнэ 1000 төгрөг байсан юм.

Монголын хөрөнгийн бирж дээр эргэлдэж буй арилжааны 77 хувь нь Ард санхүүгийн нэгдэлтэй холбоотой байжээ.

Ард койны тухайд гадны бирж дээр гаргах ажил үргэлжилж байна. Ард койны ханш өнөөдрийн байдлаар 132 төргөг байна. Өнгөрсөн жилийн мөн үед ард койны үнэ 3 төгрөг байжээ.

Ард койныг дагаад олон төрлийн койн гарч ирж байна. 1 сая 300 мянган хүний бүртгэлтэй, 500 мянга гаруй хүн койн ашигладаг, өдөрт 1-2 тэрбум төгрөг арилжиж байгаа. Цаашдаа ард койны үнэ бидний төсөөлсөн хэмжээнд хүрнэ гэж харж байна.

"Ард санхүүгийн нэгдэл"-ийн захирал Ч.Ганхуяг:

Coinhub, Trade дээр шинэ койн гарч байна. Маргааш 11 цагаас IHC койны захиалга нээгдэнэ. 30 мөнгөний ханштайгаар гарах юм байна. Залуустаа бүгдэд нь амжилт хүсье.

Мөн залуустаа, урт хугацааны өр тавьж арилжааны ертөнцөд бүү ороорой гэж хэлмээр байна. Хүн өөрийн нийт хөрөнгөний 1-3 хувийг л арилжвал зохилтой.

Виртуал хөрөнгийн зах зээл нь ханшийн савлагаа ихтэй эрсдэлтэй салбар. Ард койн гадны биржийн нэг болох Bittrex дээр гарахын өмнөхөн Монголд 400 төгрөгийн ханш хүрч байв. Энэ үед олон хүн койн авч хадгалсан ч одоогийн ханш 132 болж буурсан нь тухайн үед худалдан авсан хүмүүсийн хувьд 70 хувийн алдагдал хүлээх эрсдэлд байгаа гэсэн үг юм.

"Ковидын үед манай байгууллага ажилчдынхаа тоог нэмэгдүүлж, бүх компаниуд маань татвараа цаг хугацаандаа төлсөн. Бидний эрхэлж байгаа ажлыг "луйвар" гэж төрийн индэр дээрээс хэлсэн нь биднийг их эгдүүцүүлсэн." гэлээ.

С.Амарсайхан Завхан аймагт шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ
С.Амарсайхан Завхан аймагт шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.