С.Амарсайхан Завхан аймагт шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан Завхан аймагт шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ

May be an image of 2 people and people standing

/2021.08.24/: Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийж буй албан томилолтоо Завхан аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх Шадар сайдын шийдвэр тус аймагт хангалттай сайн хэрэгжиж байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа онцлоод, цаашдаа хичээл сургууль эхэлж хөл хөдөлгөөн ихсэхээр PCR болон түргэвчилсэн оношлуур, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн баллон хүрэлцээгүй болох эрсдэлтэй байгааг дуулгав.

Эдгээр асуудлуудыг Шадар сайд газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ Алдархаан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин, аймгийн Онцгой байдлын газарт “Пургон” автомашин нийлүүлэх, Мэргэжлийн хяналтын газарт шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, машин техник хэрэгслийг шийдвэрлэхээр боллоо.

Завхан аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хуваарийн дагуу хангагдаж байгаа бөгөөд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд багш, ажилтнуудаа бүрэн вакцинжуулсан бөгөөд 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулаад дуусаж байгаа аж.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх хүрээнд Аймгийн Онцгой комиссын гишүүдэд 24 сумаа хуваарилж өгөөд, “Ногоон сум” болгох зорилтот аян зарласнаа аймгийн Засаг дарга, АОК-ын дарга Д.Түвшинжаргал Шадар сайдад танилцуулсан юм.

Цар тахлын шинэ төрлийн мутациудтай тэмцэх шинэ тутам сорилтуудтай амаргүй өвөл биднийг хүлээж байгаа учраас зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй төрийн бүх байгууллагууд салбар хоорондын уялдаа холбоогоо ханган идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй” хэмээн Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгов.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээллийн алба

Ч.Отгочулуу: Ерөнхий сайдад бодит байдлыг ойлгуулмаар байна
Ч.Отгочулуу: Ерөнхий сайдад бодит байдлыг ойлгуулмаар байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.