/2021.08.24/
Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ч.Отгочулуу Ерөнхий сайдтйа уулзах хүсэлтээ дахин хүргүүллээ.
Эдийн засгийн нөхцөл байдлыг бодитоор харах шаардлага байна. Санаа зовох зүйл маш их байна. Ковидын хямрал эдийн засгийн хямрал дээр нэрмээс болж байна. Эдийн засаг өслөө,ядуурал буурлаа гэсэн нь бодит байдал биш.
Бизнэс төрийн ажлын туршлагатай хүмүүс сайд дарга нараас айлгүйгээр Ерөнхий сайдтай уулзаж бодит байдлыг олон талаас нь харья гэлээ. Хувийн хэвшлийнхэн айдсынхаа улмаас харин төрийн албан хаагчид ажлаа бодоод бодит мэдээлэл өгөхгүй байна гэлээ.
Тэрээр Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ өнөөдөр мөн дахин илэрхийллээ. Ардчилсан нам сөрөг хүчний хувьд бодит байдлыг хэлэх үүрэгтэй гэж үзэж байгаа юм байна.
Ардчилсан намын хувьд цаашид эдийн засгийн хямралын үед амжилттай гэгдсэн 10 их наядын хөтөлбөрт ямар аж ахуйн нэгж бизнесүүд хамрагдсан тухай мэдээллийг ил тод болгох ёстой гэж үзэж байна.