МУИС-ийн оюутнуудад зориулсан эрүүл мэндийн өдөрлөгийг зохион байгуулжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС-ийн оюутнуудад зориулсан эрүүл мэндийн өдөрлөгийг зохион байгуулжээ

/2022.11.02/: “Эерэг хандлага–Эрүүл оюутан” уриатайгаар оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг зохион байгуулж байна.

Тэгвэл энэ хүрээнд өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийслэлд хамгийн их буюу 20 гаруй мянган оюутан суралцагчидтай Монгол Улсын Их Сургууль дээр өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр оюутан залуучуудад төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих бодлого үйл ажиллагааг таниулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, ЭМД-ын ач холбогдлыг ойлгуулан газар дээр нь ЭМД-ын шимтгэлээ хурдан шуурхай төлөх боломж бүрдэх, сайн дурын ажлын ач холбогдлыг таниулсан юм.



Тус өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газрын дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын оюутны холбооноос мэдээлэл танилцуулан оролцож, оюутан суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдахын ач холбогдлыг таниулав.

“Эерэг хандлага–Эрүүл оюутан” уриан дор 2022 оны аравдугаар сараас 12 дугаар сар хүртэл явагдах оюутны эрүүл мэндийг дэмжих сарын үйл ажиллагаанд ирээдүйнхээ хөгжил дэвшлийн төлөө зүтгэж буй Монголын мянга, мянган оюутан, залуучуудыгаа өөрийн үнэт зүйл болох эрүүл мэндийнхээ төлөө тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Эх сурвалж: ЭМЯ

Товчоогоор нэвтрэхэд автомашин эзэмшигчийн данснаас төлбөрийг автоматаар суутгана
Товчоогоор нэвтрэхэд автомашин эзэмшигчийн данснаас төлбөрийг автоматаар суутгана
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.