Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах өдөр болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах өдөр болно

/2022.10.31/ Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-н бол "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр" юм.

Энэ өдөр Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороо, Нээлттэй нийгэм форумтай хамтран"Хэвлэл мэдээллийг хамгаалж, ардчиллыг дэмжье" хурлыг Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Энэ жил Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсны 10 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

Глоб Интернэшнл төвөөс Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үр дүнг танилцуулж, Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулна.

YouTube шинэ дизайнтай болсноор бичлэгийг ухраах, гүйлгэхэд хялбар болов
YouTube шинэ дизайнтай болсноор бичлэгийг ухраах, гүйлгэхэд хялбар болов
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.