YouTube-ийн бичлэгийг яг л зураг томруулж харж байгаа мэт zoom-лэх, мөн урт бичлэг дундаас яг хайсан хэсгээ олоход туслах preview нь сайжирсан зэрэг дизайны шинэ нэмэлтүүд санал болгож байгаагаа зарлалаа.
Энэ оны наймдугаар сараас эхлээд YouTube Premium үйлчилгээний хэрэглэгчид л ашиглах боломжтой байсан видео зүүмлэх үйлдэл нь ийнхүү бүх хэрэглэгчид нээлттэй болох нь. Мөн бичлэгийг хойш нь, эсвэл урагш нь гүйлгэхэд видео нь кадр кадраараа preview болж харагддаг болж байгаа нь видеон дундаас хайсан хэсгээ олоход тустай шинэчлэл болж байгаа юм.
Мөн олон долоо хоног туршиж үзсэний эцэст YouTube-ээс зарлаж буй дараагийн шинэчлэл бол “dynamic color sampling” буюу хэрэглэгчийн үзэж байгаа видеоны өнгө дүрслэлтэй YouTube апп-ын арын дэвсгэр өнгө зохицон, өөрчлөгдөж байхаар болсон ажээ. Энэхүү өнгөний хувирал нь вэб болон мобайл апп ашиглан YouTube орж байгаа бүх хэрэглэгчид нээлттэй боловч, хамгийн гол нь Dark Mode буюу харанхуйн горим ашиглаж байгаа үед л ажиллана гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн гарч буй видеоны зонхилох өнгө нь видеог хүрээлсэн талбарт гарч ирэх тул таны анхаарлыг сарниулахгүй байх ач холбогдолтой гэнэ.
Хэрэв та энэ шинэчлэлийг ашиглахгүйгээр зөвхөн Dark горимоо үргэлжлүүлэн ашиглах гэж байгаа бол дэвсгэрийн бараан өнгө нь илүү хар болж, тухайн бичлэгийн өнгө гар утас, компьютер, ухаалаг зурагт гээд бүх төхөөрөмж дээр илүү тод харагдах юм. Өөр нэг сонин дуулгахад, YouTube сувгийн Subscribe товчныхоо хэлбэрийг өөрчилж, бичлэгэн дунд орсон линкийг товчлуур болгон хувиргаж, Like, Share, Download товчнуудыг ч хэрэглэгчийн анхааралд аль болох өртөхгүй байлгахад анхаарсан гэнэ.
Бичлэгийн жижигрүүлсэн тойм зураг ( thumbnail ) өмнө нь тэгш өнцөгт байж байгаад энэ удаад дугуйрсан өнцөгүүдтэй болсон нь Gmail, Google Docs, Google Calendar -ын дизайнд ашигласан Google-ийн Material You дизайны нөлөө юм.
Эх сурвалж: theverge