/2021.08.24/
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 12 дугаар байрны орцны тагтны бетон хийц унаж иргэний автомашин дээр унасан гэх газарт дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, хорооны албан хаагчид хамтран ажиллаж, орчны аюулгүй байдал, оршин суугчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Тагтан дээр нь байнга хог шороо овоолж түүнийг нь цэвэрлээгүйн улмаас байнгын чийгэнд автаж, гагнаж бэхэлсэн арматур нь зэвэнд идэгдэж бэхэлгээ нь муудсанаас ийм эрсдэлтэй зүйл нь аюул болж хувирчээ.
Тагтны бетон унах эрсдэлтэй хэсгийг засварлаж, дахиж унахааргүй болгон засжээ.
Эх сурвалж: Баянгол дүүргийн шуурхай штаб