/2021.08.24/:
Boeing (BA) - Ричард Брэнсоны Virgin Orbit компани энэ оны сүүлээр хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн SPAC-т нэгтгэж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа тухай Боинг мэдээлсний дараа хувьцаа нь зах зээлд 1.2%-р нэмэгджээ. Virgin Orbit компани нь NextGen Acquisition (XOS) компанитай нэгдэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласны дараа хувьцааны үнэ нь 6%-иар өссөн байна.
Coinbase (COIN) - Coinbase нь зах зээлийн өмнөх арилжаагаар 3.2%-иар өссөн бөгөөд криптовалютын биржийн хувьцаа тавдугаар сарын эхэн үеэс эхлэн биткойноос шалтгаалж хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Бизнесийн аналитик хийдэг, биткоин-холдинг эзэмшдэг MicroStrategy (MSTR) компаний хувьцаа 3.9%-иар өссөн байна.
Pfizer (PFE), BioNTech (BNTX)-Эм үйлдвэрлэгчид Ковид-19 эсрэг вакциндаа Хүнс ба эмийн захиргаа /FDA/-наас бүрэн зөвшөөрөл авах тухай олон тооны мэдээлэл цацагдсан. Тус вакциныг 2020 оны сүүлээр яаралтай тохиолдолд ашиглах зөвшөөрөл авсан байна. Pfizer зах зээлийн өмнөх арилжаагаар 3.9% өссөн бол BioNTech 7.7%-иар өссөн байна. Moderna компани (MRNA) нь мөн Covid-19 вакциныхаа бүрэн ашиглах зөвшөөрлөө авах хүсэлтээ FDA-д гаргаж байгаа бөгөөд түүний хувьцаа 2.9%-иар өссөн байна.
Trillium Therapeutics (TRIL)-Pfizer нь хорт хавдрын эмчилгээний мэргэжилтнүүдийг 2.26 тэрбум доллар эсвэл нэгж хувьцаа бүрийг 18.50 доллараар худалдаж авах болно гэж мэдэгджээ. Баасан гаригт Триллиумын нэгж хувьцаа нь 6.09 доллараар хаагдсан байна. Pfizer нь 2020 оны есдүгээр сард Триллиумд 25 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Trillium-ийн хувьцаа зах зээлийн өмнөх арилжаагаар бараг гурав дахин өссөн байна.
General Motors (GM)-General Motors компани Chevy Bolt цахилгаан автомашинаа дахин шинэчлэх ажлыг өргөжүүлсөн ба үүнд автомашин үйлдвэрлэгчдээс 1 тэрбум долларын нэмэлт зардал гаргахаар тооцоолсон шинэ загварууд багтах юм. Дахин шинэчлэлд авто машины батерейд гарах галын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй асуудлыг шийдвэрлэх юм байна. GM хувьцаа зах зээлийн өмнөх арилжаагаар 2.1%-иар унасан байна.
Uber (UBER), Lyft (LYFT), DoorDash (DASH)-Калифорнийн шүүгч тус мужийн "ажилчдын ажлын байрны тухай" хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэний дараа эдгээр компаний хувьцааг хяналтандаа авсан байна. Uber-ын хувьцаа зах зээлийн өмнөх арилжаагаар 5.8%-иар унасан бол Lyft 4.5%, DoorDash 4.5%-иар буурсан байна.
Didi Global (DIDI)-Хятадын зорчигч тээврийн компани нь тусгай эрх бүхий хувьцаагаа Хятадын засгийн газарт хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй болж магадгүй гэж Financial Times сонинд бичжээ. Зах зээлийн өмнөх арилжаагаар Диди компаний хувьцаа 1.9%-иар өссөн байна.
PayPal (PYPL)-PayPal нь Их Британийн худалдан авагчдад энэ долоо хоногоос эхлэн криптовалютыг худалдан авах, хадгалах, худалдах боломжийг олгож эхлэх юм. PayPal-ын хувьцаа зах зээлд 1% нэмэгдсэн байна.
Robinhood (HOOD)-Алдартай арилжааны аппликейшний компани нь долдугаар сарын сүүлээр олон нийтэд Goldman Sachs, Mizuho, JMP үнэт цаас, Barclays ба Пайпер Сандлер зэрэг цөөн хэдэн хөрөнгө оруулалтын компаниудын хувьцааг санал болгосны дараа Robinhood-ын хувьцаа нь зах зээлийн өмнөх арилжаагаар 2.7% нэмэгдсэн байна.
JD.com (JD)-Хятадын цахим худалдааны компаний хоёрдугаар улирлын ашиг, орлого төлөвлөснөөсөө илүү гарсан тухай мэдээлж, шинэ хэрэглэгчдийн тоог нэмсэн байна.
Эх сурвалж: cnbc.com