ХӨСҮТ cүрьеэгийн далд халдварыг илрүүлэх шинжилгээг нэвтрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ cүрьеэгийн далд халдварыг илрүүлэх шинжилгээг нэвтрүүллээ

/2022.10.25/: Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2020-2021 оны хооронд “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн эхний шатыг KОЙКА-ийн иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилттэйгээр амжилттай хэрэгжүүлсэн.

Уг төсөл нь энэ оны дөрөв дүгээр сарын 11-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд сүрьеэгийн оношилгоонд дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж өнөөдөр “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах" төсөл нээлтээ хийлээ.

Төслийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн сүрьеэгийн далд халдварын оношилгоог сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийг түшиглэсэн интерферон-гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг үндэсний төвийн түвшинд анх удаагаа нэвтрүүлж эхэлжээ.

Ингэснээр Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болж байна. Шинжилгээ нэвтэрснээр тухайн насны бүлэгт хамаарах хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм.

ХӨСҮТ cүрьеэгийн далд халдварыг илрүүлэх “Интерферон-гамма“ тодорхойлох шинжилгээг НЭВТРҮҮЛЛЭЭ.

Эх сурвалж: ЭМЯ

Хаягжилтын асуудлыг шийдэхээр 2 яам хамтран ажиллана
Хаягжилтын асуудлыг шийдэхээр 2 яам хамтран ажиллана
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.