Экспорт импортоос давсан үзүүлэлттэй гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспорт импортоос давсан үзүүлэлттэй гарчээ

/2022.10.25/: Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний 9 сарын байдлаар 15,276.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3,744.7 сая ам.доллар буюу 32.5 хувиар өссөн байна.

Экспорт импортоос давамгайлж 2,563.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Нийт экспорт 2022 оны эхний 9 сарын байдлаар 8,919.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2,514.9 сая ам.доллар буюу 39.3 хувиар өссөн байна.

Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 8,407.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2,493.3 сая ам.доллар буюу 42.2 хувиар өссөн байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.3 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Буудлагын ДАШТ-ээс тав дахь медалиа хүртлээ
Буудлагын ДАШТ-ээс тав дахь медалиа хүртлээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.