Буудлагын ДАШТ-ээс тав дахь медалиа хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буудлагын ДАШТ-ээс тав дахь медалиа хүртлээ

/2022.10.25/: Буудлагын 2022 оны ДАШТ Египетийн нийслэл Каир хотноо 14 хоногийн турш үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна.

Даваа гарагт болсон 50 метрийн хийн гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг мөнгөн медаль хүртлээ.

Энэ дасгалд 12 баг өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 539 оноогоор хоёрдугаар байрт жагсаж, шууд финалд өрсөлдөх эрхээ авсан. Улмаар шигшээ буудлагад Хятадын багт 17:9-өөр дийлдэн мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ жилийн ДАШТ-ийн олимпын төрлийн дасгалуудад эхний дөрвөн байрт бичигдсэн тамирчид “Парис-2024” олимпын эрхээ шууд авах байсан боловч Ц.Мөнхзул, Э.Даваахүүгийн өрсөлдсөн дасгал олимпын төрөл биш байв.

Тэдний авчирсан мөнгө буудлагын ДАШТ-ээс хүртсэн монголчуудын тав дахь медаль болж байна.

Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1998 оны ДАШТ-ээс хувийн төрөлд анхны алтан медалийг хүртсэн бол О.Гүндэгмаа 2006 оны ДАШТ-ээс хувийн төрлөөр хүрэл медалийн эзэн болж байв.

Мөн 1998 оны ДАШТ-ээс Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун гэсэн бүрэлдэхүүнтэй баг хүрэл медаль, 2014 онд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багаараа мөнгөн медаль хүртсэн билээ.

Эх сурвалж: МҮОХ

У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна
У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.