/2022.10.20/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ. Тэрээр:
-Хууль зүйн байнгын хорооны хурал дээр энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байсан. Гэвч олон нийттэй уулзаад энэ хуулийг буцааж, дахин боловсруулсны дараа оруулж ирэх шаардлага байна гэж үзэж байна. Мөнгөн урамшуулал олгох тохиолдолд хэрэгжүүлэх эрх зүйн үндэс, эдийн засгийн боломж хомс. Урамшууллыг торгуулиас гаргасан мөнгөөр санхүүжүүлнэ гэсэн ойлголт байгаа. Гэхдээ аливаа урамшууллыг торгууль тавьж, орлогын эх үүсвэрийг олно гэдэг байж болохгүй гэв.