С.Амарсайхан: Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг ЗГ-ын хуралдаанд оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг ЗГ-ын хуралдаанд оруулна

May be an image of 5 people, people standing and indoor

/2022.10.20/: Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа.

May be an image of 1 person, sitting and suit

2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа.

May be an image of 1 person, sitting and indoor

Мөн өнөөдрийн хуралдаанаар тус ажлын хэсгийн дүгнэлттэй танилцав. Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан айл өрхийн зээлийн хүүг 6 хувь болгох, урьдчилгаа төлбөрийг 30 хувиас бууруулах боломжтой нь ажлын хэсгийн дүгнэлтээр гарсан талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо танилцуулав.

М.Оюунчимэг: Хэмнэлт нэрээр эрчим хүчний хөнгөлөлтийг цуцалж болохгүй
М.Оюунчимэг: Хэмнэлт нэрээр эрчим хүчний хөнгөлөлтийг цуцалж болохгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.