Д.Амарбаясгалан: Өргөө амаржих газрын асуудлаар АТГ-т хүсэлт тавьсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Өргөө амаржих газрын асуудлаар АТГ-т хүсэлт тавьсан

/2022.10.19/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

"Өргөө" амаржих газрын асуудал олон нийтийн дунд ил болж, захирал ажилчдын хоорондын зөрчил, салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болж гарч ирснийг хэлэх нь зүйтэй.

"Өргөө" амаржих газарт болсон үйл явдалтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Уг гарсан асуудал нь үйлдвэрчний эвлэл, ажилчид, удирдах баг бүрэлдэхүүний хооронд гарсан зөрчлийн улмаас үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар ойлголт авч ажиллаж байна.

Засгийн газраас энэ асуудлыг салбарын хэмжээнд харах нь зүйтэй гэж үзсэн. Тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, сувилгааны чиглэлээр ажилладаг эмнэлгүүдэд түлхүү анхаарал хандуулна. Мөн салбарын хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулна.

Эмнэлгийн эмч, ажилчдын хувийн эмнэлэг буюу сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг шалгаж нэг мөр болгох асуудлаар миний бие АТГ-т хүсэлт тавьсан" гэлээ.

“Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэгт Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга байсан хүмүүс нэр холбогдсон“
“Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэгт Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга байсан хүмүүс нэр холбогдсон“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.