“Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэгт Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга байсан хүмүүс нэр холбогдсон“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэгт Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга байсан хүмүүс нэр холбогдсон“

/2022.10.19/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамтран хувьцаа эзэмшиж байсан нөхөд нь иргэний болон эрүүгийн хэргийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ чиглэлээр бид тодорхой судалгааг хийж байгаа. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад энэ сарын 28-ны өдөр ажлын хэсгийн санал дүгнэлтээ гардуулахаар бэлтгэж байна. Мөн 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс холбогдсон, хэн гэдэг прокурор хяналт тавьж хэрэг нь хаагдсан бэ гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй хүргэнэ.

Үүнтэй холбоотой маш олон зүйл гарч ирнэ. Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс хүртэл холбогдсон байгаа. Энэ хэргүүдийн жагсаалтыг аравдугаар сарын 28-ны өдөр дэлгэрэнгүй танилцуулна гэлээ.

Украины арми нэг шөнийн дотор 13 “камикадзе“ дроныг устгажээ
Украины арми нэг шөнийн дотор 13 “камикадзе“ дроныг устгажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.