Украины арми нэг шөнийн дотор 13 “камикадзе“ дроныг устгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины арми нэг шөнийн дотор 13 “камикадзе“ дроныг устгажээ

Ukraine Latest: Kamikaze Drones Hit Kyiv; EU Ministers Meet

/2022.10.19/: Украины арми өмнөд Миколайв мужид нэг шөнийн дотор 13 "камикадзе" нисгэгчгүй онгоцыг устгасан гэж "Telegram" сайтад мэдээлэв.

"Аравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө дайсан "Шахед-136" камикадзе нисгэгчгүй онгоцоор Николайев муж руу хоёр удаа довтолсон" гэж Зэвсэгт хүчний мэдэгдэлд дурджээ. Өмнөд Агаарын довтолгооноос хамгаалах командлалынхан 11-ийг, өөр хоёрыг Украины Үндэсний гвард, Украины Улсын хилийн албаны цэргүүд бууджээ.

Украин энэ долоо хоногт нисгэгчгүй онгоц, далавчит пуужингийн довтолгооны улмаас чухал дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрүүдээ алдаад байна.

"Камикадзе" дрон гэж юу вэ?

Тээвэрлэж буй пуужингаа хаясны дараа бааздаа буцаж ирдэг уламжлалт, том, хурдан цэргийн дронуудаас ялгаатай нь "камиказе" нь бай руу мөргөснөөр байлдааны хошуугаа дэлбэлж өөрөө хамт устах зориулалт бүхий дрон юм.

Украины арми болон АНУ-ын тагнуулынхан "Орос Иранд үйлдвэрлэсэн довтолгооны нисгэгчгүй онгоцыг ашиглаж байна" гэж мэдэгджээ. АНУ-ын албаны хүмүүс CNN-д долоодугаар сард мэдээлэхдээ Иран өмнөх сард Тегераны өмнөд хэсэгт байрлах Кашан нисэх онгоцны буудлаас Шахед цувралын нисгэгчгүй онгоцоо Орост нийлүүлж эхэлсэн гэж байв.

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын албаныхан Орос эдгээр нисгэгчгүй онгоцыг худалдаж авсан бөгөөд цэргүүдээ хэрхэн ашиглах талаар сургаж байна гэж мэдэгдсэн юм. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн хэлснээр, Орос Иранаас 2400 ширхэг Шахед-136 нисгэгчгүй онгоц захиалсан гэв.

Эх сурвалж: CNN

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ТАТАН БУУЛГАНА
Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ТАТАН БУУЛГАНА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.