“Cmart City” блокчэйн хакатоны бүртгэл үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Cmart City” блокчэйн хакатоны бүртгэл үргэлжилж байна

/2022.10.18/: Интернэтийн дараагийн үе гэж нэрлэгдээд буй блокчэйн технологийг сонирхогч залуус туршлага солилцох, цаашлаад хотын өдөр тутамд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлэх, мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө, сургалт авах, хоорондоо танилцах боломжтой “Cmart City” блокчэйн хакатоны бүртгэл үргэлжилж байна.

Тус хакатонд багууд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Мөн оролцогч ганцаарчилсан бүртгэлд хамрагдах боломжтой. Ганцаарчилсан бүртгэлд хамрагдсан залуусыг зорилго болон чадвар дээр нь үндэслэн, гишүүн хайж байгаа багуудад хуваарилалт хийх юм.

Ганцаарчилсан бүртгэл:

-10-р сарын 13-ны 21:00 цагаас 10-р сарын 21-ны 23:59 хүртэл

-Анхаарах зүйлс: Шалгаруулалтад оролцох учраас өөрийн чадвар болон оролцож байгаа зорилгоо сайн бичээрэй.

-Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/dL88mhu9jjRxJVnS9

Багийн бүртгэл:

- Хугацаа: 10-р сарын 13-ны 21:00 цагаас 10-р сарын 21-ны 16:00 хүртэл

- Анхаарах зүйлс: Форм дээр багийн PPT оруулах upload хэсэг байгаа.

-Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/jB9BUwJEt4Df2sjG7

Шагналын сан:

1-р байр ₮3,000,000, ARDX22,000

2-р байр ₮2,000,000, ARDX16,500

3-р байр ₮1,000,000, ARDX11,000

Шагналт байр ₮500,000, ARDX5,500 байх аж.

Эх сурвалж: НЗДТГ

Xpeng компанийн нисдэг машин анхны нислэгээ Дубайд хийлээ
Xpeng компанийн нисдэг машин анхны нислэгээ Дубайд хийлээ
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.