Xpeng компанийн нисдэг машин анхны нислэгээ Дубайд хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Xpeng компанийн нисдэг машин анхны нислэгээ Дубайд хийлээ

Xpeng 2-seater car flies in Dubai to better explore 'future mobility' -  Chinadaily.com.cn

/2022.10.18/: Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч XPeng Inc. компанийн охин компани болох XPeng Aeroht нь хот доторх нам өндөрт аялах боломжтой, аялал жуулчлал болон яаралтай түргэн тусламжийн зориулалтаар ашиглахад зориулан бүтээсэн Х2 загварын нисдэг машинаа энэ долоо хоногт Дубайд танилцууллаа.

Олны дунд eVTOL гэж нэрлэгддэг шууд хөөрөх, буух зориулалттай энэхүү цахилгаан машин нь хоёр суудалтай, битүүмжлэгдсэн зорчигчийн бүхээгтэй, карбон мяндас материалаар хийгдсэн юм. Өөрийгөө жолоодох болон гар жолоодлогоор удирдах боломжтойгоор тус машиныг бүтээжээ.

Xpeng компанийн ерөнхийлөгч Брайн Гу энэ үйл явдлыг хүн төрөлхтөний тээвэрлэлтийн ирээдүйд чиглэсэн томоохон алхам гэж дүгнэж байгаа аж. Xpeng X2-ийн Дубайд хийсэн танилцуулга нь Xpeng Aeroht компанийн томоохон ололт төдийгүй нисдэг машин үйлдвэрлэлийн салбарын хөгжил дэвшлийг илэрхийлэх үйл явдал болж байна хэмээн тэрээр аравдугаар сарын 10-нд хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.

Wow, An Actual Flying Car! China-made Xpeng X2 Takes Its First Flight In The  Skies Of Dubai • YugaAuto: Automotive News & Reviews In The Philippines

X2 загвар нь Xpeng Aeroht компанийн 5-р үеийн нисдэг машин бөгөөд тун удахгүй буюу аравдугаар сарын 24-нд тохиох 1024 XPeng Tech Day арга хэмжээний үеэр тэд автозам дээр ч жолоодох боломжтой, мөн нисч хөөрөх чадвартай 6-р үеийн загвараа танилцуулахаар төлөвлөж байгаа гэжээ.

Хятадын TCab Tech болон AutoFlight зэрэг гарааны компаниуд ч мөн адил нам өндөрт нисэх боломжтой машины технологи хөгжүүлж байгаа бөгөөд Морган Стэнли компанийн таамаглаж байгаагаар тэдний үйл ажиллагаа явуулж буй хотын агаарын тээврийн салбар нь 2040 он гэхэд 1 их наяд доллар эргэлдэх томоохон салбар болох төлөвтэй гэнэ. Гэвч өнгөрсөн сард Google компанийн хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Ларри Пэйж агаарын такси үйлчилгээний компаниа хааж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн нь энэ салбар хэр зэрэг амаргүй давааг даван туулж байгаагийн илрэл гэж үзэж болох юм.

Эх сурвалж: Reuters

Нөхрийнхөө талаар худал мэдүүлэг өгсөн гэж ялласан нь хүний эрхийг зөрчсөн гэж үзжээ
Нөхрийнхөө талаар худал мэдүүлэг өгсөн гэж ялласан нь хүний эрхийг зөрчсөн гэж үзжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.