Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр тогтоолгосон ч давхар цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр тогтоолгосон ч давхар цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлнө

/2022.10.10/: МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

2023 оны төсвийн төслийг дагаж 102 хуулийн төсөл орж ирсэн. Улсын төсөвтэй холбоотой 18 хууль бий. Төрийн хяналт шалгалт, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуультай холбогдуулж 82 хуулийн төсөл орж ирж байна. Уг хуулийн төслийг намын бүлэг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Хотын түгжрэлтэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан.

Засгийн газар мэргэжлийн хяналтын хяналт тохирохгүй байна гэж үзсэн. Тиймээс хяналтыг салбар салбарт нь өгч байгаа. Засгийн газарт ерөнхий хяналтын чиг үүрэг гүйцэтгэх ажлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт байлгах хууль орж ирсэн. Өөрөөр хэлбэл сайд нар нар салбаруудад хөндлөнгийн хяналт тавих, иргэдийн гомдлыг шийдвэрлэх агентлагийг Засгийн газарт байгуулж ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс хяналтын тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл юм хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гэлээ хэллээ.

Мөн тэрээр "Харин ипотекийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар "УИХ-ын даргын захирамжаар 2023 оны төсөвтэй холбоотой ажлын хэсэг гарч байгаа. УИХ-ын гишүүн Тэмүүлэн ахлах юм.

Ипотекийн зээлийг өмнө нь Монголбанк хэрэгжүүлж байсан. Энэ оноос эхэлж Засгийн газарт өгч байгаа. Зээлийн эргэн төлөлт хэсэг хугацаанд хойшилж байсан. Үүнтэй холбоотойгоор он гараад иргэнд очих ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдэх юм байна. Ипотекийн зээл төлөлтийг дахин хойшлуулах эсэхийг ажлын хэсэг судална" гэлээ.

Төрийн албаны тухай хуульд дараах хоёр өөрчлөлтийг оруулжээ. Орон нутгийн төсвийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх төсвийг улсын төсөвт суулгасан байна. Харин 20-оос бусад хувиар орон нутгийн төсвийн боломжоор цалинг нэмэгдүүлж болох аж.

"55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэр тогтоолгосон хэрнээ давхар цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай Төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулж байгаа. Зарчмын хувьд ч зөв" гэсэн юм.

Инфляц үнийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ажлын хэсгийг энэ долоо хоногт багтаан байгуулж, ажиллаж эхлэх юм байна. Мах, гурил, шатахуунтай холбоотой асуудлаар үнийн зохицуулалт хийж, төрөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргах аж.

Мөн Хэнтий аймагт өндөр төсөв төсөвлөж талаар сэтгүүлч тодруулахад "Үнэндээ өндөр байна. Ялгавартай байгаа. Өмнө нь өндөр дүнтэй төсөв тавьсан болохоор өндөр л тавихаас өөр аргагүй юм байна лээ. Гишүүд бас барьцаад яриад байгаа" гэлээ.

Алслагдсан өрхүүдийн эх, нярайд үзлэг хийлээ
Алслагдсан өрхүүдийн эх, нярайд үзлэг хийлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.