Есөн хүний аминд хүрсэн “Хүн идэгч“ барыг буудан хөнөөжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есөн хүний аминд хүрсэн “Хүн идэгч“ барыг буудан хөнөөжээ

Зургийн эх сурвалж: Getty images, Бенгалийн бар

/2022.10.10/ Энэтхэгт "Хүн идэгч Чампаран" гэгч барыг 200 гаруй цагдаагийн хүн хүчний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайсны эцэст олж, буудан хөнөөжээ. Эрэн хайхын тулд зарим цагдаа нар зааныг хүртэл ашиглажээ.

Энэхүү "Хүн идэгч Чампаран" гэгч бар нь нийт 9 хүний аминд хүрчээ.

Бихарын цагдаа нар 3 настай эр барыг агнах ажиллагааг удирдан зохион байгуулж, нишингийн талбайгаас түүнийг олсон байна. Барыг Т-104 хэмээн кодолжээ.

Т-104 бар өнгөрөгч бямба гарагт ээж, хүү хоёрыг дайрч, амь насыг нь хөнөөсөн юм.

Дэлхийн зэрлэг барнуудын 70 хувь нь Энэтхэг улсад амьдардаг. Жилд 40-50 хүн барын дайралтын улмаас амиа алддаг ажээ.

Эх сурвалж: BBC

“Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон технологи 2022” үзэсгэлэн болж байна
“Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон технологи 2022” үзэсгэлэн болж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.