“Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон технологи 2022” үзэсгэлэн болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон технологи 2022” үзэсгэлэн болж байна

/2022.10.10/: Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийн дадал, хандлага бий болгох зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран зохион байгуулж байна.

Байгаль орчинд ээлтэй ногоон технологийн үзэсгэлэнг 2013 оноос хойш 9 дэх жилдээ болж буй.

Үзэсгэлэнд 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологи инновацын шийдлээ танилцуулж байгаа юм.

Тухайлбал, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, агаар цэвэршүүлэгч, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах технологи, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх зэрэг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулан, сурталчилж оролцож байна.

1 хүн ба дотор нарын зураг байж магад

Мөн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо 2019 оноос Хаан, Хас, Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргүүлнэ.

“НОГООН ЗЭЭЛ”-ийг Агаар, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, бүтээмжтэй тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэнд жилийн 2-3 хувийн хүүтэй, аж ахуйн нэгж, байгууллагад 8 хувийн хүүтэйгээр олгож байна.

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2022 оны НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫГ танилцуулж байна
2022 оны НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫГ танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.