Физикийн салбарын Нобелийн шагналтнуудын дундаж наслалт хэд вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Физикийн салбарын Нобелийн шагналтнуудын дундаж наслалт хэд вэ?

/2022.10.05/: Алан Аспект, Жон Ф.Клаусер болон Антон Зейлингер нарыг “орооцолдсон фотонуудтай туршилт хийсэн, Bell-н тэгш бус байдлын зөрчлийг тогтоосон мөн квант мэдээллийн шинжлэх ухааныг үндэслэсэн” гэх физикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн физикийн салбарын Нобелийн шагналаар шагнасан.

Тэгвэл өөр нэгэн сонирхолтой баримт дурдвал жил өнгөрөх тусам Нобелийн шагнал хүртэгсдийн дундаж нас өндөрсөж байгаа гэнэ.

Жишээлбэл, 2016 онд Нобелийн шагнал хүртсэн хүмүүс дунджаар 65 настай байсан бөгөөд дийлэнх нь 72-оос дээс настай байв. Харин 20-р зууны дунд үед Нобелийн шагналтнуудын дундаж нас дөнгөж 56, физикийн салбарын эрдэмтдийн дундаж нас 47 байсан бол одоо үед дундаж нас нь 70 дөхөж явна. Зөвхөн физик гэлтгүй бүхий л суурь салбарын эрдэмтдийн шагнал хүртэх нас нь 1950 оноос хойш улам хойшилсоор байна.

Тооцож үзэж болох шалтгаануудын нэг нь өнөө цагт уншиж судлах зүйлс, мэдлэгийн тогоо маань өмнөх үетэй харьцуулахад дэндүү том болсон. Гэхдээ энэ бол цор ганц бөгөөд хамгийн чухал хүчин зүйл нь биш юм. Нобелийн музейн ахлах куратор Густав Каллстрандийн хэлснээр 100 жилийн өмнө ойролцоогоор мянга орчим физикч байсан гэтэл өнөө үед нэг саяд хүрчээ. Тиймээс энэ үзүүлэлт бол тооцохгүй байхын аргагүй. Хэдий залуу насандаа маш том нээлт хийсэн ч маш удаан хугацааны хүлээлтэд орно. Мөн бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй маш том ололт амжилт нээлтүүд хийж байгаагийн сацуу Нобелийн шагналын хороо маш өндөр стандарт тавьдаг учир ямарваа нэг том ажлыг баталгаажуулж шагнал хүртэхэд цаг хугацаа их шаардагдаж буй. Гэхдээ үүнд мөн л асуулт гарч ирнэ. Эдийн засаг, уран зохиол гээд бусад салбаруудад ч гэсэн өч төчнөөн эрдэмтэд бий гэтэл яагаад Физикийн салбарын эрдэмтдийн шагнал хүртэх дундаж нас илүүтэйгээр хөгширч байна вэ?

Калсстрандийн хэлж буйгаар “Өмнөх зууны эхний хагаст физик маш хурдацтай тэлж хөгжиж байсан. Ихэнх физикчид залуу байсан бөгөөд маш олон нээлтийг хийцгээсэн. Тэр дундаа квант механикийн салбараас үүдэлтэй шинжлэх ухаанд оруулж буй хувьсгал нь Нобелийн хорооны анхаарлын төвд байдаг. Тэд энэ салбарын ололт амжилтыг анхааралтай ажиглаж маш түргэн шуурхай ажлуудыг нь үнэлэн шагнал гардуулж байсан. Вернер Хайзенберг болон Паул Дирак нар мөн л квант механикийн салбарт хийсэн ажлуудаараа Нобелийн шагнал хүртэцгээсэн ба дөнгөж 31-хэн настай байсан. Харин энх тайвны шагналыг хүртэж буй хүмүүсийн дундаж нас нь залуужиж өөрчлөгдөж байгаа нь Нобелийн хороо нь энэ тал дээр шинэлэг байхыг оролдож хийж буй ажил амжилт нь заавал ч гүй тогтвортой үр дүн авчирсан байдлыг харгалзаж үзэхээ больж байгаа” гэжээ.

Насны хувьд маш их өөрчлөлт гарсан ч гэсэн шагнал хүртэж буй хүмүүсийн хүйсийн харьцааны хувьд өөрчлөлт гараагүй, эрчүүд давамгайлсан хэвээрээ байна. Энэ нь шинжлэх ухааны салбарт дийлэнх нь эрчүүд ажилладагтай холбоотой бөгөөд эмэгтэйчүүд ажиллах харьцаа нь ихэсвэл шагнал хүртэх эмэгтэйчүүдийн тоо ч мөн ялгаагүй ихэснэ гэж үзэж байгаа аж. Зориудаар эмэгтэйчүүдийн ажлыг үл тоомсорлосон тохиодлол Нобелийн хороонд байдаггүй гэдэг боловч 1903 онд Мари Кюриг Нобелийн шагналд нэр дэвшүүлээгүй тул түүний нөхөр болон хамтран ажиллагчид нь тус шагналаас татгалзсаны хүчинд, хэдийгээр хоцорсон ч гэсэн тэрээр хамгийн анхны эмэгтэй Нобелийн шагналтан болж байсан сонирхолтой баримт үлджээ.

Эх сурвалж: https://www.nobelprize.org/ , https://www.bbc.com/

АУДИТ: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн ч АХИЦ ГАРААГҮЙ байна
АУДИТ: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн ч АХИЦ ГАРААГҮЙ байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.