АУДИТ: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн ч АХИЦ ГАРААГҮЙ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн ч АХИЦ ГАРААГҮЙ байна

/2022.10.05/ Үндэсний аудитын газар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-гийн талаарх гүйцэтгэлийн аудитын тайланг хийж дуусжээ.

Аудитын зорилго нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогыг хэрэгжүүлэхдээ хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжсэн эсэхэд дүгнэлт өгөхөд чиглэсэн байна.

Ингээд та бүхэнд тайлангийн үр дүнг хүргэе.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016-2021 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн жагсаалт.

Төсөл хөтөлбөрийн нэр

Хэрэгжсэн он

Зарцуулсан хөрөнгө

/сая.төгрөг/

Хамрагдсан хүний тоо

Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих

2016

11,407.7

11,923

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр

2016

2,768.6

19,587

Ажлын байрыг дэмжих

2016-2021

51,816.8

150,925

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

2016-2021

12,473.5

49,028

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих

2016-2021

22,625.2

28,154

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

2016-2021

25,383.0

25,091

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл

2016-2021

6,531.9

9,588

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

2016-2021

5,216.5

39,528

Дүн

138,223.2

333,824


Төрөөс ажилгүйдлийн түвшинг бууруулах хүрээнд "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", "Алсын хараа-2050", "Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл" зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловруулан гаргасан байдаг. Энэ хүрээнд дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.

ГЭВЧ... Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийг хэмжих, үнэлгээ, үр нөлөөг тооцох хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байна гэж дүгнэжээ.

Дараах хүснэгтээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн батлагдсан төсөв, гүйцэтгэлийг харна уу.

Дээрх хүснэгтээс жишээ дурдья. 2018 оны гүйцэтгэлээс харвал нийт 6 төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд 65.3 тэрбум төгрөг хуваарилжээ. Үүнээс 50.8 тэрбум төгрөгийг зарцуулж, 14.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байна. Өөрөөр хэлбэл хуваарилсан төсвийн 77.8 хувийг зарцуулжээ.

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг 2019 онд 94.5 тэрбум, 2020 онд 170.2 тэрбум, 2021 онд 179.3 тэрбум төгрөг болгон өсгөж баталсан байна.

ГЭВЧ... ХНХЯ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдүгээр үе шатны төлөвлөгөөг батлуулаагүй, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тооцоо судалгаанд үндэслэн төсөвлөөгүй дутагтал илэрчээ.

Үүнээс гадна үйлчилгээнд хамрагдсан нийт иргэнээс хэдэн хүн ажлын байртай болсон, сургалт, хөтөлбөр ямар үр дүнд хүрсэн, цаашид хэрхэн сайжруулж, боловсронгуй болгох талаар судалгаа, тооцоо, тайлан мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гаргаагүй тул уг арга хэмжээний бодит үр нөлөөг дүгнэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн хэдий ч үр нөлөөг тооцох боломжгүй, бий болсон байнгын ажлын байрны тоо хэмжээ тодорхойгүй байна.

АУДИТЫН ДҮГНЭЛТ.

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолд заасны дагуу 2016-2020 онд бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

2. Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын зарим шалгуур үзүүлэлтийг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт харилцан уялдаагүй тусгасан байна.

3. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн хэдий ч бодлогын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнээ хангаагүй, ажилгүйдлийн түвшин зорилтот түвшинд хүрээгүй, ахиц гараагүй байна.

4. Хөдөлмөр эрхлэлт хариуцсан төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг харилцан уялдаагүй, төсөл, хөтөлбөр боловсруулахад олон нийтийн оролцоог хангаагүй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бодитой судалгаанд үндэслэн тооцоолоогүй, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна.

5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбарын бодлогын хэрэгжилтийг хэмжих, тогтоосон хугацаанд журмын дагуу тайлагнаж, үнэлэн, үр нөлөөг тооцсоны үндсэн дээр цаашид боловсронгуй болгож сайжруулах нэгдсэн тогтолцоогүй байна.

6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг бодит хэрэгцээ шаардлага, санхүүгийн тооцоололд үндэслэхгүйгээр төлөвлөж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогыг хуульд заасан эх үүсвэрүүдээс бүрэн төвлөрүүлээгүй байна.

7. Төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, мөрөөр тавих хяналт сул, эргэн төлөлт хангалтгүй, хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын үйл ажиллагаанд тавих дотоод хяналт муу байна.

8. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй, байнгын ажлын байраар хангагдсан хүний тоо тодорхойгүй байна.

БНСУ-ын Элчин сайд: Хууль бус зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна
БНСУ-ын Элчин сайд: Хууль бус зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.