/2022.10.05/: Боловсролын салбарын багш, ажилтан та бүхэндээ Дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын мэнд хүргэе!
ЮНЕСКО ба ОУХБ хамтран 1966 оны 10 сарын 5-нд тусгай бага хурал зохион байгуулж Багш нарын статусын тцхай зөвлөмжийг (The ILO/UNESCO Recommendation concerning the Status of Teachers) батлан гаргаж багш мэргэжлийн олон улсын стандартыг тодорхойлсон нь багш нарын статусыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй эрх зүйн баримт бичиг болсон юм.
Тиймээс жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг "Дэлхий багш нарын өдөр" болгон тэмдэглэж байхаар ЮНЕСКО-гоос шийдвэрлэсэн бөгөөд энэ жил Дэлхийн багш нарын өдрийг "Боловсролын өөрчлөлт нь багшаас эхэлнэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дэлхий дахинд;
багшийн нэр хүндийг өсгөх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багшийн мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархлаа илэрхийлэх… зэргээр улс орнууд өргөн тэмдэглэж байна.
Монгол улсын хувьд "Багш сурган хүмүүжүүлэгчид, удирдах ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлж, тэднээр дамжуулан боловсролынхоо чанарыг сайжруулахаар зорьж ажиллаж байна".