Японы триатлоны холбооны ерөнхийлөгчийг “Олимпын алдар” одонгоор шагнажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы триатлоны холбооны ерөнхийлөгчийг “Олимпын алдар” одонгоор шагнажээ

/2022.10.05/ МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар өчигдөр Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Ивакиг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Монгол, Японы триатлоны холбоод урт хугацаанд хамтран ажиллахаар ярилцаж, хамтын ажиллагааны санамж бичгийг ойрын хугацаанд Токио хотод зурахаар болсон байна. Мөн уулзалтын үеэр ноён М.Ивакиг МҮОХ-ны "Олимпын алдар" одонгоор шагнажээ.

Ноён Мицүхидэ Иваки нь спортын зүтгэлтэн төдийгүй туршлагатай улс төрч бөгөөд Японы хуульзүйн сайд, дэд сайдын алба хашиж, парламентийн гишүүнээр гурван удаа сонгогдож байжээ.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.