/2022.10.03/: Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.
Энэ дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжид дараах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.
- Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Газрын хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, НД-ын сангийн 2023 оны төсвийн тухай, ЭМД-ын сангийн тухай 2023 оны төсвийн тухай, Ирээдүй өв сангийн 2023 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд.
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг багтжээ.
- Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах "Үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
- Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- ХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд
- Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Шүүх, шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон тогтоолууд зэргийг хэлэлцэхээр болжээ.
Эх сурвалж: УИХ